Google-ийн хувьд мэдээллийн аюулгүй байдал бол нэн тэргүүнд тавигдах асуудал байсаар ирсэн. Иймд "Google Drive"-ын хувьд ч гэсэн мөн адил. Мэдээллийн Эрхийн Менежмент буюу удирдлага (IRM), аудитын анхааруулга, файл хуваалцах удирдлага, нууц үгийн өөрчлөлтийн анхааруулга, нууц үг сэргээх нэмэлт боломж, "зөвшөөрөгдсөн домэйн нэрийн хандалтууд" буюу тодорхой заасан домэйн хаягуудыг зөвшөөрөх, хувийн нууцлалын түлхүүр зэрэг олон тооны аюулгүй байдлын нэмэлт боломжуудыг нэвтрүүлсэн байдаг.


Дэлхий дахинаа "Google Drive" идэвхтэй ашигладаг 1 сая гаруй байгууллагууд байна. Түүн дотор Нью Йорк Таймс, Uber, Fossil шиг томоохон хэмжээний компаниуд зонхилж байна. Google-ийн зүгээс өөрсдийн эрхэм зорилгын хүрээнд хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахаас гадна хэрэглэгчддээ зориулж шаардлагатай шинэчлэлт, нэмэлт боломжуудыг байнга хийж байдаг.


Google vault-оор өргөтгөсөн eDiscovery


Google Drive дээр eDicscovery функцын тусламжтайгаар бизнесийн байгууллагад ажилтнуудын файл дээр удирдлага хийх илүү боломжийг олгож өгдөг. Өөрөөр хэлбэл компанийн файлын хадгалалтын бодлого, хууль эрх зүйн хүрээнд ажилтнуудын и-мэйл, чат, бүр цаашлаад Google Drive дотор байрлах файлуудыг хадгалалт хийж нөөцлөх бүрэн эрхтэй байдаг. Ажилтан өөрийн эзэмшлийн файлаа Google Drive-аасаа устгасан ч гэсэн тухайн файлыг архиваас сэргээнэ.


Санасанаас илүү хамгаалагдсан


Өдөр ирэх тусам ажилдаа утас, таблет зэрэг ухаалаг төхөөрөмжийг ашиглах ажилтнуудын тоо нэмэгдсээр байна, түүнийг дагаад гар утсан дээрх Google Drive-ын хэрэглээний өсөлт мөн адил их байна. Тиймээс компанийн болон ажилтнуудын эзэмшиж байгаа файл бүхий мэдээллийг хамгаалахын тулд Google-ын зүгээс Мобайл Төхөөрөмжийн Удирдлагын (Mobile Device Management) шинэчлэлтийг үргэлж хийсээр байна. Мобайл төхөөрөмж, аппликэйшн удирдлагаар G Suite хаягийнхаа хэрэглээг хянаж, хүчирхэг нууц үгийн горимыг идэвхжүүлж, тухайн мобайл төхөөрөмжийн хандалтыг шифрлэх замаар өндөр түвшний хамгаалалтын тохируулгуудыг хийдэг.  Хэрвээ ажилтан гар утсаа хаяж, гэмтээсэн тохиолдолд гар утсан доторх дата файлыг G Suite-ын админ удирдлагаас устгаж болдог нь таныг чухал мэдээллээ бусдад алдах эрсдээс сэргийлнэ. Эсвэл ажилтан ажлаас чөлөөлөгдлөө гэхэд байгууллагын датаг хувийн мэдээллээс тусад нь ялгаж устгаж болох юм.


Өнөөөдөр бизнесийн харилцаа холбооны асуудлууд, дата мэдээлэл, ажиллах и-оффис мэтийн платформууд бүгд онлайн буюу үүлэн орчинд (cloud) байрлах болж, ингэснээрээ өмнө нь хэзээ ч байгаагүйгээр илүү үр бүтээмжтэй, ухаалаг хандалт (интернэттэй үед ямар ч ухаалаг төхөөрөмжөөс хандах) хийх гэх мэт олон давуу талуудыг бидэнд олгож байгаа боловч мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүнд анхаарах ёстой чухал зүйлсийн нэг болж байна. Та компьютерийн ард хийдэг олон төрлийн ажлын файлуудаа онлайн орчинд хадгалж болох хамгийн аюулгүй технологийн шийдэл бол Google Drive юм.